Terms and conditions
САНАМЖ: Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Соломон Инвестментс ББСБ” ХХК /“ББСБ”/-ийн “М Кредит” /“M Credit”/ зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм.
Энэ үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч болон “Соломон Инвестментс ББСБ” ХХК эсхүл түүнтэй хамтран ажиллаж буй санхүүгийн байгууллага зээл олгохтой холбоотой гэрээний харилцааг үүсгэж, гэрээний адил хэрэгжинэ.
Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч үйлчилгээ авснаар манай ББСБ болон бусад хамтран ажиллах гэрээтэй ББСБ нь таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрөл өгсөнд тооцох тул та үйлчилгээ авахаас өмнө энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцана уу. Та үйлчилгээний нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд үйлчилгээ авах боломжгүй болно.
“М Кредит” /“M Credit”/ зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаар эсвэл и-мэйлд илгээсэн баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, цахим баталгаажуулалт хийж, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
“М КРЕДИТ” /“M CREDIT”/ АППЛИКЭЙШНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ХЭРЭГЛЭСЭН НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
- “М Кредит /M Credit/ зээлийн аппликэйшн” гэж хэрэглэгчийн ухаалаг гар утас, бусад төхөөрөмжид татан авч, ББСБ-ын санал болгож буй үйлчилгээнээс сонгон авах зориулалт бүхий аппликэйшныг хэлнэ.
- “Хэрэглэгч” гэж “М Кредит” аппликэйшныг татаж хэрэглэгчээр бүртгүүлэхээр хүсэлт илгээсэн, ББСБ-ын дотоод дүрэм, журмын шаардлага хангасан, үйлчилгээний эрх нээсэн Монгол улсын иргэн 18 насанд хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай этгээдийг хэлнэ.
- “Мерчант” гэж худалдаалж буй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг аппликэйшнаар дамжуулан хэрэглэгчдэд худалдан борлуулахаар ББСБ-тай гэрээ байгуулсан Монгол улсын иргэн, хуулийн этгээдийг ойлгоно.
- “Хамтран ажиллах гэрээтэй Банк бус санхүүгийн байгууллага” гэж ББСБ-ын “М Кредит” зээлийн аппликэйшнаар дамжуулан хэрэглэгчдэд зээл олгож, улмаар “М Кредит” зээлийн аппликэйшныг ашиглаж зээл олгосны үйлчилгээний төлбөрийг ББСБ-д төлж буй Банк бус санхүүгийн байгууллагыг ойлгоно.
- “Үйлчилгээний эрх” гэж хэрэглэгчийн хувийн болон санхүүгийн мэдээлэлд тулгуурлан ББСБ-ын санал болгож буй үйлчилгээнд ашиглах зориулалт бүхий системээс тооцоолон гаргасан төгрөгөөр илэрхийлэх дүнг хэлнэ.
- “Хэрэглэгчийн түвшин” гэж аппликэйшнаар дамжуулан үйлчилгээний нөхцөлийн дагуу хэрэглэгчийн худалдан авалтын түүхэнд суурилан санал болгож буй зээлийн нөхцөлийн ялгамжтай боломжийг хэлнэ.
- “Баталгаажуулах үйлдэл” гэж хэрэглэгч нь Компанид хандан аппликэйшн дээр үйлчилгээний хүсэлт илгээх, эргэн төлөх болон бусад үйлдлийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж буй хэрэглэгчийн үйлдлийг ойлгоно.
- “Хураамж” гэж үйлчилгээг ашиглан хийсэн зээлийн төлбөр төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ББСБ-ын хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэхийн үнийн дүнгээс хамаарч үйлчилгээний нөхцөлд заасан хэмжээгээр ялгамжтай тогтоосон, хугацаа хэтрүүлсэн төлбөрийг хэлнэ.
- “Үйлчилгээний шимтгэл” гэж аппликэйшны системийн ажиллагаа бүхий зээл олгохоос эргэн төлөх хүртэл үйл ажиллагаа нь программ хангамж, технологийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгчид зээл олгох үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг хэлнэ.
- “Худалдан авалтын зээл” гэж Хэрэглэгч нь өөрт олгогдсон үйлчилгээний эрхийн хүрээнд ББСБ-тай хамтран ажиллагч мерчантуудаас бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авч, ББСБ болон мерчантын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу тогтоосон нөхцөл (хугацаа, хүү, шимтгэл, урьдчилгаа төлбөр зэрэг)-өөр хэсэгчлэн төлөх санхүүжилтийн хэлбэрийг ойлгоно.
- “Бараа үйлчилгээг хуваан төлөх нөхцөл” гэж хэрэглэгч тухайн бараа, бүтээгдэхүүн, эсвэл үйлчилгээний төлбөрийг нэг дор бүрэн төлөхийн оронд тодорхой хугацаанд хүүгүй шимтгэлгүй хуваан төлөх боломжтой үйлчилгээг хэлнэ.
- “Magic зээл” гэж хэрэглэгчийн зээлийн түүх, скоринг оноо бүрдүүлэх зорилготой, богино хугацаатай, бага дүнтэй, 0% хүүтэй (хүүгүй), олголтын шимтгэлтэй зээлийн бүтээгдэхүүнийг ойлгоно.
- “Цахим зээлийн хүсэлт” гэж хэрэглэгч Аппликэйшнаар дамжуулан зээл авах хүсэл зоригоо илэрхийлж, шаардлагатай мэдээллийг өөрөө оруулан зээлийн эрх нээлгэхээр хүсэлт гаргасныг, эсхүл зээлийн эрх бүхий хэрэглэгчийн хувьд зээлийн бүтээгдэхүүн, хэмжээ, хугацаа, эргэн төлөх нөхцөл зэргийг сонгон зээл авахаар хүсэлт илгээснийг ойлгоно.
- “Зөвшөөрөх үйлдэл” гэж хэрэглэгч нь Аппликэйшн болон бусад цахим сувгаар зээлийн бүтээгдэхүүн сонгох, цахим зээлийн хүсэлт илгээх, зээл авах, эргэн төлөх болон түүнтэй холбоотой үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн цахим үйлдлийг ойлгоно.
- “Зээлийн эргэн төлөх хуваарь” гэж хэрэглэгчийн авсан зээлийн нөхцөлд заасан зээлийн эргэн төлөх огноо, төлөх дүнг тогтоосон хуваарийг ойлгоно.
ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ
Анхааруулга: Та “М Кредит” аппликэйшныг татан авч бүртгүүлснээр үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох бөгөөд манай зүгээс зээл судлах, олгох, эргэн төлөлтийг зохицуулах, хэрэглэгчийг цахим орчинд таньж баталгаажуулах зорилгоор дараах хувийн болон холбогдох мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
- Овог, нэр;
- Хүйс;
- Регистрийн дугаар, иргэний бүртгэлийн дугаар;
- Зураг;
- Гар утасны дугаар;
- Цахим шуудангийн хаяг;
- Боловсролын зэрэг;
- Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн төлөлтийн мэдээлэл;
- Зээлийн мэдээллийн сангаас Зээлийн мэдээлэл, Зээлийн оноо;
- Шаардлагатай үед холбоо барих хүний мэдээлэл;
- Фэйсбүүк /facebook/-ийн нэр, бүртгэлийн дугаар, бүртгэлтэй цахим шуудан;
- Аппликэйшнд нэвтэрсэн төхөөрөмжийн байршлын мэдээлэл;
- Банкны дансны мэдээлэл;
- Хэрэглэгч зөвшөөрсөн тохиолдолд банкны картын мэдээлэл.
Дээрх мэдээллийг бид зөвхөн таны зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулж, боловсруулж, ашиглах бөгөөд энэ нь таны өр, орлогын харьцааг тооцоолон зээлийн эрхийг тогтоох, зээлийн эргэн төлөлтийг зохицуулах, таныг цахим орчинд таньж баталгаажуулах зорилготой болно.
Хэрэглэгч тухайн этгээд өөрөө мөн эсэхийг тодорхойлох зорилгоор “Нүүр царай танин баталгаажуулах” үйлчилгээг ашиглан шалгана. Уг шалгалтын хүрээнд хэрэглэгч камераа идэвхжүүлж, өгөгдсөн зааврын дагуу толгой болон нүүрний хөдөлгөөн хийснээр тухайн хэрэглэгч өөрөө мөн эсэхийг тодорхойлно.
Хэрэглэгч нь өөрийн хүсэл зорилгын дагуу “М Кредит” аппликэйшнд бүртгүүлж, зээлийн эрх нээх шалгуурыг хангаснаар, эсхүл зээл олгогчоос санал болгож буй бусад нөхцөл бүхий зээлийн бүтээгдэхүүнд хамрагдсанаар аппликэйшнаар дамжуулан санал болгогдсон санхүүгийн байгууллагаас сонгон цахим зээлийн хүсэлт гаргах боломжтой. Аппликэйшн нь хэрэглэгчийг зээлийн бүтээгдэхүүнтэй холбох, хүсэлт хүлээн авах, мэдээлэл дамжуулах, зээлийн нөхцөл танилцуулах цахим суваг болно.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРСНӨӨР ББСБ-Д ДАРААХ ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХИЙГ ОЛГОНО
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах;
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах;
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, зээл олгох шийдвэр гаргах, улмаар тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах;
- ББСБ нь цуглуулсан мэдээллийг хэрэглэгчийг тодорхойлох боломжгүй хэлбэрт оруулан эрдэм шинжилгээ, нээлттэй өгөгдөл, статистикийн судалгаа, шинжилгээний материал бэлтгэхэд ашиглах;
- Таны фейсбүүкийн нэр, ID, и-мэйл болон холбоо барих мэдээллийг бүртгэж мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор дүн шинжилгээ хийхэд ашиглах;
- Энэхүү үйлчилгээний нөхцөл, журмын дагуу цуглуулсан мэдээллийг ББСБ нь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, түүнчлэн “М Кредит” зээлийн аппликэйшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор ашиглах;
- ББСБ нь технологид суурилсан зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байгаатай холбогдуулан технологийн болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах бөгөөд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд таны хувийн мэдээллийг дамжуулах;
- Технологийн болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамтран ажиллагч байгууллагууд нь зөвхөн ББСБ-ын технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, хэрэглэгчдэд зээлтэй холбоотой мэдээлэл хүргэх зорилгоор таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах;
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүрээнд цуглуулсан таны хувийн мэдээллийг “М Кредит” аппликэйшныг ашиглах хугацаанд, эсхүл гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд ББСБ болон хамтран ажиллагч байгууллагууд боловсруулж, ашиглах;
- ББСБ нь өөрийн “М Кредит” зээлийн аппликэйшнаар дамжуулан хэрэглэгчдийг хамтран ажиллах гэрээтэй банк бус санхүүгийн байгууллагуудтай холбон зээлийн үйлчилгээнд хамруулах бөгөөд уг платформыг ашиглуулж байгаатай холбогдуулан хэрэглэгчийн мэдээллийг гэрээний хүрээнд болон хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр дамжуулах;
- Хэрэглэгчийн үйлчилгээний эрх, зээлжих боломж, санал болгох зээлийн бүтээгдэхүүн, дүн, хугацаа, хүү, шимтгэлийг тогтоохдоо ББСБ болон хамтран ажиллагч санхүүгийн байгууллага нь хэрэглэгчийн өөрийн ирүүлсэн мэдээлэл, холбогдох мэдээллийн сан, системээс авсан мэдээлэл, скоринг үнэлгээ болон бусад шалгуур үзүүлэлтэд үндэслэн үнэлгээ хийнэ. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн хэрэглэгчид цахим зээлийн эрх нээх, эсхүл өөр нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүн, түүний дотор “Magic зээл”-ийг санал болгож болно.
- Хэрэглэгчид тогтох боломжтой дээд үйлчилгээний эрх, зээлийн эрхийн хэмжээ нь мэдээллийн сан болон үнэлгээний үр дүнд үндэслэн шинэчлэгдэж болох бөгөөд хэрэглэгчийн эрхийн хэмжээ нэмэгдэх, буурах, өөрчлөгдөх бүрд аппликэйшнд шинэчлэн тусгагдаж болно.
- Хэрэглэгчид мэдээлэл хүргэх зорилгоор Facebook Messenger болон бусад цахим сувгаар автомат чатбот ашиглаж болно. Хэрэглэгч нь дээрх сувгаар харилцахдаа өөрийн мэдээллийг сайн дурын үндсэн дээр оруулж байгааг ойлгож, холбогдох эрсдэлийг хүлээн зөвшөөрнө.
- ББСБ зүгээс хэрэглэгчийн зээлийн болон хувийн мэдээллийг чат орчинд шууд дамжуулахгүй бөгөөд зөвхөн хамгаалалттай холбоос (линк)-оор дамжуулан хүргэнэ.
- Хэрэглэгчийг танин баталгаажуулах зорилгоор нэг удаагийн нууц код (OTP) болон бусад баталгаажуулалтын арга хэрэглэж болно. Хэрэглэгч нь чатботоор дамжуулан үйлчилгээ авахыг зөвшөөрч байгаагаа энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр илэрхийлнэ.
- Хэрэв та мэдээллийг устгуулахыг хүсвэл support@mcredit.mn и-мэйл хаягаар хүсэлт гаргаж болно. Танай хүсэлтийг үндэслэн ББСБ нь тухайн мэдээллийг энэхүү үйлчилгээний хүрээнд боловсруулж, ашиглаагүй тохиолдолд устгах болохыг анхаарна уу.
- Дээрх таны зөвшөөрлийг үндэслэн технологийн болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамтран ажиллагч байгууллагад таны хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, боловсруулж, дамжуулна. Үүнд:
- Бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх;
- Хэрэглэгч нарт зориулсан тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох;
- Хэрэглэгч нарт зээлийн мэдээлэл хүргэх;
- Систем хөгжүүлэх, хэвийн ажиллагааг хангах;
- Бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл хүргүүлэх.
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
- Зээлийн хүсэлтэд дурдсан мэдээлэл болон зээлийн шийдвэрт нөлөөлөх аливаа бичиг баримт, мэдээллийг үнэн зөвөөр гарган өгөх үүрэгтэй;
- Алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах үүрэгтэй;
- Хуурамч мэдээлэл оруулахгүй байх үүрэгтэй;
- Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх үүрэгтэй;
- Хэрэв Та хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд ББСБ таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн эрх нээх гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй;
- Хэрэв Та бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол ББСБ таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
- ББСБ нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “М Кредит” зээлийн аппликэйшныг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликэйшнд хандах таны хандалт, хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
- Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч болон ББСБ-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
- Хэрэглэгч нь аппликэйшнд санал болгосон зээлийн бүтээгдэхүүн, түүний нөхцөл, эргэн төлөлтийн хуваарь, хүү, шимтгэл, хугацаа болон бусад нөхцөлтэй бүрэн танилцах үүрэгтэй. Хэрэглэгчид ойлгомжгүй, нэмж тодруулах шаардлагатай асуудал гарсан тохиолдолд аппликэйшнд байршуулсан холбоо барих сувгаар дамжуулан тодруулга авах боломжтой бөгөөд ийнхүү тодруулга аваагүй нь нөхцөлтэй танилцаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.
ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ:
- Манай зээлийн үйлчилгээ нь шаардлага хангасан хэрэглэгчийн түвшин (зэрэглэл)-д үндэслэн олгогдоно.
- Зээлийн хүү, нөхцөл нь тухайн хэрэглэгчийн зэрэглэлээс хамааран тогтоогдох бөгөөд зээлийн нарийвчилсан нөхцөл, эрх, үүргийг хэрэглэгчтэй байгуулах зээлийн гэрээгээр тусад нь зохицуулна.
- Хэрэглэгч цахим зээлийн хүсэлт илгээж, зээлийн үндсэн нөхцөл болох зээлийн хэмжээ, хугацаа, хүү, шимтгэл, эргэн төлөх хуваарь болон нийт төлөх дүнг аппликэйшнээр дамжуулан танилцаж, баталгаажуулсны үндсэн дээр өөрийн эзэмшлийн банкны дансанд зээлийн мөнгөн хөрөнгө шилжин орсон, эсхүл хэрэглэгчийн өмнөөс бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгчид төлбөр шилжүүлэгдсэнээр тухайн нөхцлийг бүрэн зөвшөөрсөнд тооцно.
ХУДАЛДАН АВАЛТЫН ЗЭЭЛИЙН ЭРХ
- Хэрэглэгч нь ББСБ-тай хамтран ажиллагч мерчантуудаас бараа, үйлчилгээ худалдан авахдаа худалдан авалтын зээлийг ашиглаж болно.
- Худалдан авалтын зээлийн хүү, шимтгэл, хугацаа, урьдчилгаа төлбөр зэрэг нөхцөл нь мерчант бүр дээр өөр өөрөөр тогтоогдож болно.
- ББСБ нь худалдан авалтын зээлийн эрхийг ББСБ болон мерчантын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу тогтоох бөгөөд тухайн тогтоосон нөхцөлөөс үүдэн үүсэх маргаан, чанар, баталгаа, нийлүүлэлт, доголдол, буцаалттай холбоотой асуудалд хариуцлага хүлээхгүй.
- Бараа, үйлчилгээний төлбөрийн баримтыг тухайн мерчант олгоно.
- Худалдан авалтын зээлийн хувьд хэрэглэгч тус үйлчилгээг ашигласан өдрөөс эхлэн зээлийн хүү бодогдоно. Хүүтэй нөхцөлтэй зээлийн хувьд уг өдрөөс эхлэн хүү тооцогдох бөгөөд хүүгүй нөхцөлтэй зээлийн хувьд хүүгүй ашиглах хугацаа дууссаны дараах өдрөөс хүү тооцогдоно.
БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭГ ХУВААН ТӨЛӨХ НӨХЦӨЛ:
- Зээлийн мөнгөн дүнгээс хамаарч үндсэн төлбөрийг 15 хоногийн зайтайгаар 30-60 хугацаанд хүүгүй 1-4 хуваан төлөх;
- Хүүгүй хуваан төлөх хугацааны дотор төлбөр төлөөгүй тохиолдолд хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцогдоно.
- ББСБ нь хуваан төлөх үйлчилгээг мерчантын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу тогтоох бөгөөд тухайн тогтоосон нөхцөлөөс үүдэн үүсэх маргаан, чанар, баталгаатай холбоотой асуудалд хариуцлага хүлээхгүй.
- ББСБ нь Хэрэглэгчид учирсан шууд бус хохирол, олох байсан орлогод хариуцлага хүлээхгүй.
- Бараа, үйлчилгээний төлбөрийн баримтыг ББСБ олгохгүй бөгөөд бараа, үйлчилгээ үзүүлсэн тал олгоно.
ХАМТРАН АЖИЛЛАГЧ ББСБ-ЫН ЗЭЭЛ
- “М Кредит” зээлийн аппликэйшн нь ББСБ-ын өөрийн зээлийн бүтээгдэхүүнээс гадна хамтран ажиллагч банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдийн зээлийн болон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид санал болгох, харьцуулах, сонгох боломж олгох цахим платформ юм.
- ББСБ нь энэхүү платформоор дамжуулан хэрэглэгчийг гуравдагч этгээдийн санхүүгийн байгууллагатай холбох, мэдээлэл дамжуулах, зээлийн хүсэлтийг дамжуулах зуучлалын үйлчилгээ үзүүлэх эрхтэй байна.
- Платформ дээр байршуулсан гуравдагч этгээдийн зээлийн нөхцөл, шийдвэр, хүү, шимтгэл, эргэн төлөлтийн хуваарь болон бусад нөхцөлийг тухайн санхүүгийн байгууллага дангаар хариуцах бөгөөд ББСБ нь уг нөхцөл, шийдвэрийн үнэн зөв, гүйцэтгэл, маргаан, хохиролд хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгч нь гуравдагч этгээдийн санхүүгийн байгууллагаас зээл авах тохиолдолд тухайн байгууллагын үйлчилгээний нөхцөл, гэрээ, шаардлагыг тусад нь хүлээн зөвшөөрч, тэдгээртэй шууд гэрээний харилцаанд орно.
- ББСБ нь платформын ажиллагааг хангах, хэрэглэгчийн мэдээллийг холбогдох санхүүгийн байгууллагад зөвшөөрлийн үндсэн дээр дамжуулах, зээлийн хүсэлтийг техникийн болон зуучлалын байдлаар дамжуулах үүрэгтэй бөгөөд зээлийн шийдвэр гаргах эрхийг дангаар хэрэгжүүлэхгүй байж болно.
- Платформ дээр байрших бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэмбэлэлт, санал болголт нь автоматжуулсан систем, хэрэглэгчийн мэдээлэл болон эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хийгдэж болно.
ББСБ-ЫН “М КРЕДИТ” ЗЭЭЛИЙН АППЛИКЭЙШНТАЙ ХОЛБООТОЙ ЭРХ, ҮҮРЭГ
- Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах;
- Хэрэглэгчийн ББСБ-д төлөх аливаа төлбөл зохих хугацаа хэтэрсэн өр төлбөрийг Хэрэглэгчид олгогдох cashback, буцаалт, бусад төлбөрөөс суутган тооцож болно.
- ББСБ нь өөрийн хяналтаас гадуур болон урьдчилан сэргийлэх боломжгүй шалтгааны улмаас, түүнчлэн гуравдагч этгээдийн үйлчилгээ, сүлжээ, цахилгаан холбоо, интернет үйлчилгээний доголдол, тасалдлаас үүдэн “M Credit” зээлийн аппликэйшны хэвийн ажиллагаа доголдсон, саатсан тохиолдолд үүнээс шууд үүссэн хохиролд хариуцлага хүлээхгүй.
- ББСБ нь дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр зээлжих эрхийг түр хааж болно. Үүнд хэрэглэгч нь:
- Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн;
- Зээлийг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;
- Худал мэдээлэл өгсөн;
- Хууран мэхэлсэн;
- ББСБ-ын үйл ажиллагаанд саад учруулсан;
- “М Кредит” зээлийн үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан;
- Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон;
- Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн зээлийн эрхийг хаах, шаардлагатай тохиолдолд зээлийн эрхийг түр буюу бүрмөсөн хаах
MAGIC ЗЭЭЛ
- Зээлийн оноо (FICO эсвэл Бүрэн) нь гуравдагч этгээдийн боловсруулж, тогтоодог үнэлгээ бөгөөд ББСБ болон хамтран ажиллагч санхүүгийн байгууллага нь уг оноог зөвхөн мэдээллийн зориулалтаар болон зээлийн бүтээгдэхүүн санал болгох шийдвэр гаргахад ашиглана.
- Хэрэглэгчийн зээлийн оноо (FICO эсвэл Бүрэн) нэмэгдэх, буурах, өөрчлөгдөх эсэх нь гуравдагч этгээдийн үнэлгээний аргачлал болон хэрэглэгчийн зээлийн түүхээс хамаарах бөгөөд ББСБ нь үүнтэй холбоотой аливаа үр дүнг баталгаажуулахгүй, хариуцлага хүлээхгүй.
- ББСБ нь зээлийн оноо (FICO эсвэл Бүрэн) бүрдээгүй, эсхүл үндсэн зээлийн шалгуурт хүрээгүй хэрэглэгчдэд нэмэлт зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож болно.
- Magic зээл нь хэрэглэгчийн зээлийн түүх бүрдүүлэх, зээлийн сахилга бат үнэлэх зорилготой бөгөөд хэрэглэгч хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд зээлийн (FICO эсвэл Бүрэн) оноонд эергээр нөлөөлөх боломжтой.
- Magic зээлийн нарийвчилсан нөхцөл, эрх, үүргийг хэрэглэгчтэй байгуулах зээлийн гэрээгээр тусад нь зохицуулна.
- Хэрэглэгч Magic зээлийг хугацаанд нь бүрэн төлсөн тохиолдолд зээлийн оноо нэмэгдэх, цаашид бусад зээлийн бүтээгдэхүүн авах боломж бүрдэх нөхцөл үүсэж болно.
- ББСБ нь Magic зээлийн нөхцөл, шалгуур, шимтгэлийн хэмжээг зах зээлийн нөхцөл, эрсдэлийн үнэлгээнээс хамааран өөрчилж болох бөгөөд энэ тухай аппликэйшнаар дамжуулан мэдэгдэнэ.
- Magic зээл хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн зээлийг бүрэн төлөх хүртэл дахин зээл авах эрх хязгаарлагдаж болох бөгөөд зээлийн оноонд (FICO эсвэл Бүрэн) сөргөөр нөлөөлж болно.
Зээлийн эрх, шаардлага шилжүүлэх
ББСБ нь энэхүү үйлчилгээний нөхцөл болон түүнд үндэслэн байгуулагдсан зээлийн гэрээний хүрээнд үүссэн өөрийн эрх, шаардлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн гуравдагч этгээдэд шилжүүлэх, худалдах, барьцаалах, баталгаажуулах, эсхүл багцлан санхүүжилт босгох, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах болон түүнтэй төстэй бусад байдлаар ашиглах эрхтэй байна.
Хэрэглэгч нь дээрх эрх, шаардлагыг шилжүүлэх, дамжуулахтай холбогдуулан урьдчилан зөвшөөрөл өгсөнд тооцогдох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь хэрэглэгчийн зээлийн үүрэгт өөрчлөлт оруулахгүй.
ББСБ нь эрх, шаардлагыг шилжүүлсэн тохиолдолд хэрэглэгчид энэ тухай аппликэйшн болон бусад цахим сувгаар мэдэгдэнэ. Эрх, шаардлагыг шилжүүлэхтэй холбогдуулан хэрэглэгчийн хувийн болон зээлийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гуравдагч этгээдэд дамжуулж болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ
ББСБ нь таны оруулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй, бусдад задруулахгүй, нийтэд ил болгохгүй, бусад этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй. Мөн мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
- “М Кредит” аппликэйшн нь хэрэглэгчийн холбоо барих жагсаалт руу хандаж буй зорилго нь таны найзын хүрээллийг тодорхойлох, мөн хэрэглэгчийн холбоо барих жагсаалт, байршлын мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж зээлийн эрхийг тогтоох болон өөрийн идэвхтэй ашиглаж буй утаснаас хандаж байгаа эсэхийг тогтоох, баталгаажуулахад оршино. Энэхүү мэдээллийг зээлийн эргэн төлөлтөөс бусад нөхцөлд цуглуулж, боловсруулж, ашиглахгүй болно.
- “М Кредит” нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцаар цуглуулахгүй, мөн ямар нэгэн үндэслэлгүй байдлаар зорилгоосоо өөрөөр хэрэглэхгүй.
- “М Кредит” нь өгөгдлийн найдвартай байдлыг хангаж ажилладаг бөгөөд стандарт шифрлэлт, мэдээлэл алдахаас сэргийлэх техник технологийг ашигладаг. Мэдээлэл хамгаалах бүх шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг болно.
- “М Кредит” аппликэйшны программ хангамж нь Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар серверт архивлан хадгалах ба цаасан баримтыг архивд хадгална.
- “М Кредит” аппликэйшны программ хангамж, систем нь Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцөлийг бүрэн хангасан байна. Үүнд хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг хамруулан ойлгоно.
- Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийг Үйлчилгээний нөхцөлд зааснаас өөрөөр ашиглах, хамааралгүй гуравдагч этгээдэд задруулахыг хориглох ба мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
- Хэрэглэгч аппликэйшныг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлал хангахыг Хэрэглэгчид сануулж, Хэрэглэгчтэй байгуулах гэрээнд энэ талаар дараах байдлаар тодорхой тусгасан байна.
- Аппликэйшнд хандах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;
- Хэрэглэгчийн гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон, өөрөөс хамаарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах;
- Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн зээлийн дансанд эрх олгогдоогүй шилжүүлэг хийгдсэн тухай мэдсэн, өөрийн зээлийн эрхтэй холбоотой бүртгэлийн аливаа алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн болон өөрийн нууц код, бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай сэжиглэж байвал нэн даруй нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо солих, ББСБ-д мэдэгдэх;
- Гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйн улмаас болон биелүүлсэн ч хугацаа алдсаны улмаас үүссэн хохирлыг цахим зээлийн эрх эзэмшигч өөрөө бүрэн хариуцах;
- Аппликэйшнд ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц код болон бусад мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийн буруутай үйл ажиллагаанаас тус мэдээллүүд алдагдсан тохиолдолд хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх;
- Үйлчилгээ авсан болон авч байгаа хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу мэдээллийг засаж өөрчлөлт оруулна. Үүнд:
- Хэрэглэгчийн бүртгэлтэй мэдээлэлд хуулийн дагуу өөрчлөлт орсон.
- Алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах;
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хэрэглэгч өөрийн мэдээллийг устгуулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж хүсэлт гаргаж болно;
- Хэрэглэгч “М Кредит” аппликэйшнд бүртгэлтэй өөрийн алдаатай мэдээллийг залруулах, мэдээлэлд өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл тусгуулах тохиолдолд support@mcredit.mn цахим шуудан болон бусад холбогдох цахим хаягаар илгээнэ.
Давагдашгүй хүчин зүйл
ББСБ болон хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөл болон түүнд үндэслэн байгуулагдсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн тохиолдолд үүргээ зөрчсөнд тооцогдохгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.
“Давагдашгүй хүчин зүйл” гэж талуудын хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлэх болон даван туулах боломжгүй дараах нөхцөл байдлыг ойлгоно. Үүнд, хязгаарлахгүйгээр:
- байгалийн гамшиг (газар хөдлөлт, үер, гал түймэр, ган, зуд гэх мэт);
- дайн, зэвсэгт мөргөлдөөн, террорист үйл ажиллагаа;
- төрийн байгууллагын шийдвэр, хууль тогтоомжийн гэнэтийн өөрчлөлт, хориг арга хэмжээ;
- цахилгаан эрчим хүч, интернет, холбооны сүлжээний өргөн хүрээний тасалдал;
- кибер халдлага, системийн өргөн хүрээний доголдол, мэдээллийн дэд бүтцийн саатал;
- цар тахал болон хорио цээрийн дэглэм, онц байдал тогтоох зэрэг нөхцөлүүд багтана.
Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд талууд үүргийн биелэлтийг боломжит хэмжээнд сэргээх талаар харилцан мэдээлэл солилцож, боломжит арга хэмжээг авч ажиллана.
Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал 30 (гуч) хоногоос дээш хугацаанд үргэлжилсэн тохиолдолд талууд гэрээг цуцлах, эсхүл өөр нөхцөлөөр үргэлжлүүлэх асуудлыг харилцан тохиролцоно.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
Энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулсан тохиолдолд уг өөрчлөлтийн талаар манай зүгээс хэрэглэгч рүү “М Кредит” зээлийн аппликэйшнаар дамжуулан мэдэгдэх ба ийнхүү мэдэгдсэнээр нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Энэхүү үйлчилгээний нөхцөл болон түүнд үндэслэн байгуулагдах цахим гэрээний хүчинтэй хугацаа нь хэрэглэгч уг нөхцөлийг зөвшөөрсөн өдрөөс хойш 1 /нэг/ жил байна.
Хэрэглэгч эргэн төлөлтийн аливаа зөрчилгүй бөгөөд талууд гэрээг дуусгавар болгох тухай санал, мэдэгдэл гаргаагүй бол үйлчилгээний нөхцөл болон холбогдох эрх, үүргийн харилцаа дараагийн 1 /нэг/ жилийн хугацаагаар автоматаар сунгагдана.
БУСАД
Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч “М Кредит” зээлийн аппликэйшны өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. Цаашлаад хувийн болон барьцааны мэдээллийг үнэн зөв гэдгийг үндэсний дата төвийн ДАН нэвтрэлтийн системээр баталгаажуулна. Хэрэв “М Кредит” зээлийн аппликэйшны өөрийн санхүүгийн мэдээллийг Та худал бөглөсөн тохиолдолд ББСБ-ын зүгээс гэрээ байгуулах болон үргэлжлүүлж үйлчилгээ үзүүлэхээс татгалзах шалтгаан болж болно. Энэ тохиолдолд Таны хохирлыг ББСБ-ын зүгээс хариуцахгүй болохыг анхаарна уу.
Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, “М Кредит” зээлийн аппликэйшныг ашигласан нь та болон ББСБ-ын хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл ББСБ нь танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар ББСБ-ын эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно.
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
Энэхүү үйлчилгээний нөхцөл болон түүнд үндэслэн үүссэн аливаа маргаан, зөрчлийг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
Хэрэв талууд харилцан тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.
САНАЛ ХҮСЭЛТ
Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байгаа бол support@mcredit.mn и-мэйл хаяг руу хандана уу. Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээж, ажиллах болно. Холбоо барих мэдээлэл:
- Утас: 7200-2060
- Холбоо барих мэдээлэл: support@mcredit.mn