Information security policy
“Соломон Инвестментс ББСБ” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомж болон MNS ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагыг хэрэгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. Бидний зорилго нь байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг тогтмол хамгаалж, харилцагч, түнш болон ажилтнуудад итгэлцэл бий болгох юм.
Энэ хүрээнд байгууллага дараах зарчмыг баримтална:
- Харилцагч болон технологийн түншүүдтэй ажиллахдаа мэдээллийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үзнэ.
- Байгууллагын бүх мэдээлэл, өгөгдөл, нууц мэдээлэл, хувийн өгөгдлийг үнэт хөрөнгө гэж үзэн зөвшөөрөлгүй хандалт, өөрчлөлт, устгал, алдагдлаас хамгаална.
- Өгөгдлийг бий болгох, цуглуулах, хадгалах, боловсруулах, дамжуулах, түгээх үе шат бүрт зохих хамгаалалтыг хэрэгжүүлнэ.
- Мэдээллийн аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулж, эрсдэлд суурилсан удирдлагын тогтолцоог хөгжүүлнэ.