САНАМЖ: Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Соломон Инвестментс ББСБ” ХХК-ийн “М Кредит” /“M Credit”/ зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм.

Энэ үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч болон “Соломон Инвестментс ББСБ” ХХК-ийн хооронд үйлчилгээтэй холбогдох гэрээний харилцааг үүсгэж, гэрээний адил хэрэгжих тул та үйлчилгээ авахаас өмнө энэ үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцана уу. Хэрэв та үйлчилгээг авахдаа итгэлгүй байгаа бол танд дахин бодож үзэхийг зөвлөж байна.

“М Кредит” /“M Credit”/ зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн дөрвөн орон бүхий баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.

1. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ

Анхааруулга: Бид таны хувийн мэдээлэл болох овог нэр, регистрийн дугаар, зураг, холбоо барих мэдээлэл, холбоо барих жагсаалтын зөвхөн зээл судлах, олгох, эргэн төлөлт зэрэг зээлийн үйл ажиллагаанд ашиглах болно.

Та “М Кредит” аппликэйшнийг “Google play store” болон “Apple store”-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликэйшнийг ашиглах боломжтой болно.
Бүртгүүлэх мэдээлэлд:
  • Гар утасны дугаар
  • Овог, нэр
  • Регистрийн дугаар
  • И-мэйл хаяг
  • Фэйсбүүкийн нэр, ID, фэйсбүүкийн бүртгэлтэй и-мэйл
“М Кредит” аппликэйшнд та бүртгүүлсний дараа доорх мэдээллүүдийг таны биометрикийн хандалтын зөвшөөрлийн дагуу хүлээн авч, өөрсдийн мэдээллийн сан болох www.mcredit.mn сайтад хадгалах болно.
Үүнд:
  • Холбоо барих мэдээлэл, холбоо барих жагсаалт
  • Байршил
  • Зураг

“М Кредит” аппликэйшн нь хэрэглэгчийн холбоо барих жагсаалт руу хандаж таны найзын хүрээллийг тодорхойлох мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж зээлийн эрхийг тогтоох болон өөрийн идэвхитэй ашиглаж буй утаснаас хандаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор ашигладаг.

“М Кредит” аппликэйшн нь таныг барьцаатай зээлийн хүсэлт илгээх үед, таны илгээсэн зургийг ашиглан барьцаа хөрөнгийг үнэлэх зээл олгох шийдвэр гаргах зорилгоор таны зургийг ашигладаг.

2. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРСНӨӨР “СОЛОМОН ИНВЕСТМЕНТС ББСБ” ХХК-Д ДАРААХ ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХИЙГ ОЛГОНО

  • Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.
  • Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
  • Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах.
  • Таны фейсбүүкийн нэр, ID, и-мэйл болон холбоо барих мэдээллийг бүртгэж мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор дүн шинжилгээ хийхэд ашиглана. Тухайн хүсэлтээ устгуулахыг хүсвэл support@mcredit.mn и-мэйл-рүү хүсэлт илгээнэ.
  • Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “Соломон Инвестментс ББСБ” ХХК-ийн “М Кредит” зээлийн аппликэйшний үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглана. Түүнчлэн “М Кредит” зээлийн аппликэйшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах.

3. ХЭРЭГЛЭГЧ НЬ ДАРААХ ҮҮРЭГТЭЙ

  • Зээлийн хүсэлтэд дурдсан мэдээлэл болон зээлийн шийдвэрт нөлөөлөх аливаа бичиг баримт, мэдээллийг үнэн зөвөөр гарган өгөх.
  • Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.
  • Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх.
  • Хэрэв Та хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд “Соломон Инвестментс ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
  • Хэрэв Та бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол “Соломон Инвестментс ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй. Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч болон “Соломон Инвестментс ББСБ” ХХК-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
  • “Соломон Инвестментс ББСБ” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “М Кредит” зээлийн аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликэйшнд хандах таны хандалт, хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.

4. ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

  • Зээлийн дүн: 50,000 төгрөг – 5,000,000 төгрөг
  • Зээлийн эргэн төлөлт: Таны сонголтоор буюу 3, 6, 9, 12 сар хүртэл /Авч буй зээлийн дүнгээс хамаарч/
  • Мөн та ямар ч хугацаатай зээл авсан тухайн зээлээ 3 /гурав/ удаа сунгах эрхтэй.
  • APR: 0% - 36%

5. БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗЭЭЛЭЭР АВАХ НӨХЦӨЛ:

  • Зээлийн мөнгөн дүнгээс хамаарч үндсэн төлбөрийг 15 хоногийн зайтайгаар 30 - 60 хоногийн хугацаанд хүүгүй 1-4 хуваан төлөх;
  • Хүүгүй хуваан төлөх хугацааны дотор төлбөр төлөөгүй тохиолдолд хүү тооцогдоно.
  • Бараа, үйлчилгээний төлбөрийн баримтыг ББСБ олгохгүй бөгөөд бараа, үйлчилгээ үзүүлсэн тал олгоно.

6. “СОЛОМОН ИНВЕСТМЕНТС ББСБ” ХХК-ИЙН “М Кредит” ЗЭЭЛИЙН АППЛИКЭЙШНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

  • Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Монгол улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу Монгол улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах.
  • Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах.
  • “Соломон Инвестментс ББСБ” ХХК нь дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр зээлжих эрхийг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно.
    Үүнд, хэрэглэгч:
    • Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн;
    • Зээлийг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;
    • Худал мэдээлэл өгсөн;
    • Хууран мэхэлсэн;
    • “Соломон Инвестментс ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан;
    • “М Кредит” зээлийн үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан;
    • Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон;
    • Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн зээлийн эрхийг хаах, шаардлагатай тохиолдолд зээлийн эрхийг түр хаах болон цуцлах;

7. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

“Соломон Инвестментс ББСБ” ХХК нь таны оруулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй, бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Мөн мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.

  • Бүх хэрэглэгчид мэдээллээ устгах эсвэл цуцлах боломжтой бөгөөд манай support@mcredit.mn и-мэйл-р үүхүсэлт гаргаснаар үйлчилгээгээ хаалгах боломжтой.
  • “М Кредит” аппликэйшн нь хэрэглэгчийн холбоо барих жасгаалт руу хандаж таны найзын хүрээллийг тодорхойлох мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж зээлийн эрхийг тогтоох болон өөрийн идэвхтэй ашиглаж буй утаснаас хандаж байгаа эсхийг тогтоох зорилгоор ашигладаг бөгөөд өөр ямар нэгэн зорилгоор хэрэглэдэггүй.
  • “М Кредит” нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцаар цуглуулах, эсвэл ямар нэгэн үндэслэлгүй байдлаар зорилгоосоо өөрөөр хэрэглэддэггүй.
  • “М Кредит” нь өгөгдлийн найдвартай байдлыг хангадаг бөгөөд стандарт шифрлэлт, мэдээлэл алдахаас сэргийлэх техник технологийг ашигладаг. Мэдээлэл хамгаалах бүх шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг болно.
  • “М Кредит” аппликэйшний программ хангамж нь Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар серверт архивлан хадгалах ба цаасан баримтыг архивд хадгална.
  • “М Кредит” аппликэйшний программ хангамж, систем нь Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцлийг бүрэн хангасан байна. Үүнд хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг хамруулан ойлгоно.
  • Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийг Үйлчилгээний нөхцөлд зааснаас өөрөөр ашиглах, хамааралгүй гуравдагч этгээдэд задруулахыг хориглох ба мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
  • Хэрэглэгч аппликэйшнийг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлал хангахыг Хэрэглэгчид сануулж, Хэрэглэгчтэй байгуулах гэрээнд энэ талаар дараах байдлаар тодорхой тусгасан байна.
    • Аппликэйшнд хандах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;
    • Хэрэглэгчийн гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон, өөрөөс хамаарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах;
    • Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн зээлийн дансанд эрх олгогдоогүй шилжүүлэг хийгдсэн тухай мэдсэн, өөрийн зээлийн эрхтэй холбоотой бүртгэлийн аливаа алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн болон өөрийн нууц код, бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай сэжиглэж байвал нэн даруй нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо солих, “Соломон Инвестментс ББСБ” ХХК-д мэдэгдэх;
    • Гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйн улмаас болон биелүүлсэн ч хугацаа алдсаны улмаас үүссэн хохирлыг цахим зээлийн эрх эзэмшигч өөрөө бүрэн хариуцах;
    • Аппликэйшнд ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц код болон бусад мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийн буруутай үйл ажиллагаанаас тус мэдээллүүд алдагдсан тохиолдолд хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх;
  • Үйлчилгээ авсан болон авч байгаа харилцагчийн хурууны хээгээр баталгаажсан мэдээллийг устгах, солих боломжгүй байна.
  • Үйлчилгээ авахаас өмнө татгалзсан хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд ажлын “М Кредит” хоногт багтаан хэрэглэгчийг идэвхгүй төлөвт оруулах ба дахин бүртгүүлэх боломжгүй болгох үүднээс регистрийн дугаар, утасны дугаар, овог, нэрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана.

8. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ УСТГАХ

  • Үйлчилгээ авахаас өмнө татгалзсан хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд “М Кредит” ажлын 5 хоногт багтаан хэрэглэгчийг идэвхгүй төлөвт оруулах ба дахин бүртгүүлэх боломжгүй болгох үүднээс регистрийн дугаар, утасны дугаар, овог, нэрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана.
  • Үйлчилгээ авсан болон авч байгаа хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу мэдээллийг засах, өөрчлөх эсвэл устгана. Үүнд:
    • Хэрэглэгчийн бүртгэлтэй мэдээлэлд хуулийн дагуу өөрчлөлт орсон;
    • Алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах;
    • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хэрэглэгч өөрийн мэдээллийг устгуулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж хүсэлт гаргах;
    • Хэрэглэгч “М Кредит” аппликэйшнийг дахин ашиглахгүй гэдгээ албан хүсэлтээр илгээн өөрийн мэдээллийг устгуулах.
  • Хэрэглэгч “М Кредит” аппликэйшнд бүртгэлтэй өөрийн алдаатай мэдээллийг залруулах, мэдээлэлд өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл тусгуулах тохиолдолд support@mcredit.mn и-мэйл хаяг руу хүсэлтээ илгээнэ.

9. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

Уг үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны “М Кредит” зээлийн аппликэйшнд мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор уг өөрчлөлтийг үл хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

10. БУСАД

Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч “М Кредит” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. Цаашлаад хувийн болон барьцааны мэдээллийг үнэн зөв гэдгийг үндэсний дата төвийн ДАН нэвтрэлтийн системээр баталгаажуулна. Хэрэв “М Кредит” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг Та худал бөглөсөн тохиолдолд “Соломон Инвестментс ББСБ” ХХК-ийн зүгээс гэрээ байгуулахад татгалзах шалтгаан болж болно. Энэ тохиолдолд Таны хохирлыг “Соломон Инвестментс ББСБ” ХХК-ний зүгээс хариуцахгүй болохыг анхаарна уу.

Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, “М Кредит” зээлийн аппликэйшнийг ашигласан нь та болон “Соломон Инвестментс ББСБ” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл “Соломон Инвестментс ББСБ” ХХК нь танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар “Соломон Инвестментс ББСБ” ХХК-ний эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно

11. САНАЛ ХҮСЭЛТ

Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байгаа бол support@mcredit.mn и-мэйл хаяг руу хандана уу. Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээж, ажиллах болно.